Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлсөн талаар “Олон нийтийн зүгээс буруу ойлголт авсан учраас цаашдаа ийм сэтгэлзүйгээр ажлаа үргэлжлүүлээд явах боломжгүй гэдгийг өөрөө илэрхийлсэн. Засгийн газрын хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Гэхдээ “Е-Монголиа” системийг өнөөдрийн түвшинд хүргэсэн туршлагыг үндэслэж цаашид энэ хүнийг ажиллуулах нь зүйтэй гэж зарим сайд нар байр сууриа илэрхийлнэ лээ” гэв.