Х.Ганхуяг: Концессын хуулийг сүүлдээ “концессын хулгайчид” болгоод дуусгачихлаа


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулиар бид багагүй асуудлыг зохицуулах боломжтой. Гэхдээ хэд хэдэн эргэлзээтэй асуудлууд байна.

Нэгдүгээрт, Төсвийн хуультайгаа хэрхэн, яаж уялдаж байгаа вэ. Бусад оронд хамрах хүрээ, төсөвт эзлэх хувиар хязгаарлаж өгдөг.  Тэгж байж дараа нь бодитой болдог. Тухайлбал, Англи 10 хувьд барьдаг. Ингэснээр лоозонгийн шинж чанартай байхаа больчихдог.

Хоёрдугаарт, Хуулийн 3 дугаар бүлэгт төсөл хэрэгжүүлэгч төслийг санаачилж болно гээд орсон байна. Энэ хэрэггүй юм биш үү. Мэдээлэлд аль ойр байгаа хүмүүс нь таньдаг компаниараа оруулж, санаачлаад л явах нөхцөл байдлыг үүсгэхээр харагдаж байна.

Гуравдугаарт, салбарын зарим хуулиудаар Төр, хувийн хэвшлийн хууль хэрэгжээд явж байгаа шүү дээ. Эрчим хүч дээр л гэхэд нэлээн олон тооны гэрээ, тусгай зөвшөөрөл өгчихсөн байдаг. Тариф нь хуулиар зохицуулагддаг.  Бүх өрхүүдээс  сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг гэж мөнгө хурааж байгаа шүү дээ. Бараг л татвар шиг болчихсон. Гэтэл өнөөдрийн сэргээгдэх эрчим хүчний өртөг тухайн үед бодож байсан өртөг хоёр газар, тэнгэр шиг болчихоод байна. Бусад оронд тендерээр хамгийн шилдэг технологиор шалгаруулдаг бол манайд эсрэгээрээ. Эрчим хүчний системээ доголдох хэмжээнд хүргэчихээд байна. Эрчим хүчний систем 79 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Цаашид энэ бүхнийг яаж зохицуулах юм.

Концессын хуулийг жигтэйхэн гоё хууль гэж явж байгаад сүүлдээ “концессын хулгайчид” болгоод дуусгачихлаа. Энэ хууль чинь явж байгаад сүүлдээ баахан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчид болоод дуусах вий дээ. Төртэй нийлж юм хийсэн болгон Монголд дампуурч байна. Аягүй бол хэдэн жилийн дараа “энэ хууль болохгүй байна, төсвөөс хамаг мөнгө сааж байна” болоод явах вий гэсэн болгоомжлол байна. Том төсөл, хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ л гээд байх юм. Дөрвөн жилийн циклээр хамаг юм өөрчлөгдөж байхад хуулийнхаа хамгаалалт, цаашдын юмыг сайн бодолцож хиймээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … Өчигдөр
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … Өчигдөр
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01