Г.Төгөлдөр: ОНХС-аас 7 тэрбумыг бараг алдчихсан сууж байна


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр “Зориулалтын дагуу зээлээ аваад бичил бизнесээ эрхлээд явж байсан хүмүүс зээлээ төлчихсөн харагдсан. Гэхдээ төлөөгүй нь 50 хувь байна. Энэ дунд үнэхээр бизнесийн үйл ажиллагаа нь доголдоод төлж чадахгүй хүмүүс байгаа. Нөгөөтэйгүүр  анхнаасаа төлөхгүй гэж бодож зээл авсан хүмүүс ч байхыг  үгүйсгэхгүй. Бид тийм хүмүүстэй Иргэний хэргийн шүүхээр яваад өр зээлийг нь барагдуулж чадна гэж бодоод байдаг. Гэтэл тэр бол бүтэхгүй ээ.

 Бид “банк” болж тоглох гэж байгаа бол дүрмийнхээ дагуу л байх ёстой. Энэ өрийг чинь барагдуулдаг тусгай мэргэжилтнүүд, актив удирдлагын газар байгаа. Тэртээ тэргүй барьцаа хөрөнгө нь ч хангалтгүй байхад зээл олгочихсон юм чинь хэзээ ч эргүүлж авч чадахгүй л харагдаад байна. Тийм болохоор тухайн үед зээл олгосон албан тушаалтан, хүмүүст ч хариуцлага тооцох хэрэгтэй. Хөгжлийн банкны асуудлыг хар. Тэгэхэд бид өөрсдөө 7 тэрбумыг бараг алдчихсан гэж хэлж болохоор сууж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … Өчигдөр
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … Өчигдөр
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01