О.Цогтгэрэл: ХХААХҮ яаманд хийхгүй бизнес гэж алга


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг мэдээлэл хийсний дараа цөөнхийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Дундад зууны үе шиг өнөө өвлийг хэрхэн давах вэ, цас бага битгий ороосой, тэнгэр хангай харж үзээсгэй гэж алга хавсран залбирахаас өөр шийдэлгүй сууж  байна. Жинхэнэ зуд ХХААХҮ-ийн яаманд болж байна. Шилний цаанаас чихэр долоолгосноос өөрөөр тариаланч, малчдын амьдралыг нь дээшлүүлсэн бодлого шийдвэрийг гаргасангүй. Өвөлжилт, хаваржилтад зөвхөн мал хүндэрдэг юм биш. Малчид тариаланчид илүү зутардаг. Тиймээс залуу малчин тариаланчид хөдөөнөөс зугтаж байна. Нэг өвлийг аргацаасан байдлыг болимоор байна. Хувьсгалт өөрчлөлт энэ салбарт хэрэгтэй байна. Улс даяараа малын халдварт өвчин тарсан. Мал аж ахуй, газар тариаланд элдэв янзын татаас, урамшуулал өгөхөөс өөр зүйл хийхгүй байна. Амыг нь хааж, өсөж хөгжихөд нь чөдөр тушаа болсон шийдэл гаргах хэрэггүй. ХХААХҮ яаманд хийхгүй бизнес гэж алга. Төсвийн мөнгийг гамгүй үрсэн сангуудтай том мангас болчихоод байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 16 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 16 цагийн өмнө