“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1445 иргэн, аж ахуйн нэгжид 103 тэрбум төгрөгийн зээл олгожээ


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы  нэгдсэн хуралдаанаар, Намрын ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг  сонслоо. 

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, энэ онд улсын хэмжээнд 353.4 мянган га-д үр тариа, үүнээс 329.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.0 мянган га-д хүнсний ногоо, 67.9 мянган га-д малын тэжээл, 115.2 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ нийтдээ 567.6 мянган га талбайд тариалалт хийснийг тодотгов.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 408.6 мянган  тонн үр тариа, 210.7 мянган тонн төмс, 137.4 мянган тонн хүнсний ногоо, 161.7 мянган тонн тэжээлийн ургамал, 42.7 мянган тонн тосны ургамал хураан авлаа. Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны ургац тус бүр 15 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүд 150.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан стратегийн хүнсний нөөцөд 25.0 мянган тонн улаан буудай авч, гурил үйлдвэрлэлд нийт 175.0 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдээд байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ  дурдлаа.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1445 иргэн, аж ахуйн нэгжид 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 103.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлуудыг агротехнологийн хугацаанд явуулсныг сайд танилцуулгадаа дурдаад төмс, хүнсний ногооны 1871 га, малын тэжээлийн 5000 га, жимс, жимсгэнэ 1450 га, мод үржүүлгийн газар 1450 га талбайг шинээр нэмэгдүүлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаанбуудайн 10.3 мянган тонн үрийг 263 аж ахуйн нэгж, иргэнд 30 хувийн урьдчилгаатай зээлээр, хүнсний ногооны 48.1 тонн үрийг 113 аж ахуйн нэгж, иргэнд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон гэв.

Мөн улсын хэмжээнд 254.0 мянган тонны багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь агуулах, үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд агуулах, зоорь, элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээг хийлгэж, шинэ ургацыг хүлээн аваад байна гэж байлаа.

Тэрбээр, энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гараад байгааг дурдсан.

2022 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн байдлаар адууны мах 2.9 мянга, хонь, ямааны түүхий мах 3.4 мянга, нийт 6.3 мянган тонн мах экспортолсоныг салбарын сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар мах бэлтгэгч дөрвөн аж ахуйн нэгжид ХААН банк, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 46.0 тэрбум төгрөгийн зээл олгосон. Түүнчлэн аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв.  

Мөн нийт малчин өрхийн 11.5 хувь буюу 21.8 мянган өрх, нийт өвөлжих малын 13.3 хувь буюу 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдлаа. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь бэлчээрийн даацтай уялдан өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн гэв.  

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ жилийн төлөвлөгөөт тарилга, туулгат, ариутгал, халдваргүйтгэл, тандалт шинжилгээ 84-95 гаруй хувьтай дуусч, шүлхийн өвчний 6.0 сая, үхрийн арьсны товруутах өвчний 500.0 мянга, хонины цэцэг өвчний 462.8 мянган тун вакцины нөөцийг бүрдүүлж бэлэн байдлыг хангаад байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 87.4 хувьтай бэлтгэл хангагдсан гэж байлаа.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байгаа хэдий ч зуншлага тааруу байсан нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгаар зудын эрсдэл өндөр байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ тодотгоод цаг агаарын хүндрэл бэрхшээлд хариу арга хэмжээний бэлтгэл зохион байгуулалтыг улам сайжруулах, отрын маргаан гаргахгүй байх, зам давааг байнга нээлттэй байлгах, хүнс, тэжээл, шатахууны нөөцийг тогтмол байлгах, цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг сум, баг, малчдад шуурхай хүргэх зэрэг үүрэг чиглэлийг бүх шатны Засаг дарга нарт өгөөд байна гэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 16 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 16 цагийн өмнө