Ж.Сүхбаатар: Замаа барьж чадахгүй юм чинь нийтийн тээврээ шинэчлэх ёстой


Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өглөө.

Тодруулбал,  "Нийтийн тээврээ шинэчлэхгүй бол уналтад ороод жолооч нь хомсдож, маршрут чиглэлдээ явж чадахгүй болоод байна. Энэ байдлыг өөрчилж, парк шинэчлэлт хийхгүй бол манай нийтийн тээврийн автобуснуудын 60 хувь нь 10-аас дээш жил болчихсон, заримынх нь ашиглалтын хугацаа дуусчихсан. Тухайлбал, 2009 оны цэнхэр "Daewoo" автобус одоо 13 дахь жилдээ явж байна.

Бид ирэх жилийн өдийд дахиад л толгойгоо маажиж, бие биеэ буруутган зүхсэн байдалтай байж болохгүй бөгөөд өнөөдөр замаа шууд барьчихаж чадахгүй учраас нийтийн тээврийн асуудал дээр анхаарах хэрэгтэй.

Удахгүй Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл оруулж ирэхээр бэлдэж байна.

Дараа жил дахиад ийм байдал үүсгэхгүйн тулд ямартай ч эхлээд нийтийн тээврийн паркийг 80 хувь, чадвал 100 хувь шинэчлээд, ямар нэг коридор гаргаж ирэх жил амьсгаа авах ёстой " хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 17 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 17 цагийн өмнө