Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Admin
14 цагийн өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.11.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд төрийн өмчийн байгууллагын газрыг хууль бусаар шилжүүлэн авдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бэлчээртэй холбоотой асуудлын  талаар хөндөж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Чинзориг төрийн өмчийн байгууллага, сургууль, эмнэлгийн газрыг бусдад хууль бусаар шилжүүлдэг явдал гарсаар байна. Төрийн өмчит байгууллагын газрыг хууль зөрчин бусдад шилжүүлсэн асуудлыг судалсан уу. Үүнийг засах ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ хэмээн асуусан.


Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сүүлийн жилүүдэд  сургууль, эмнэлгийн зэрэг төрийн өмчийн 106 байгууллагын газрыг шилжүүлсэн тохиолдол гарчээ. Газрыг тухайн эмнэлэг, сургуулийн захирлын зөвшөөрлөөр шилжүүлсэн байна. Хуулийн төсөлд энэ асуудлыг цэгцлэхээр тусгасан байгаа. Мөн саяхан Засгийн газрын хуралдаанаар боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын, төрийн өмчит компаниудын газрыг кадастарт оруулж, бүртгэлжүүлэн бусдад шилжүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан гэсэн хариулт өгсөн.

Тусгай хамгаалалттай газрыг зориулалтын бусаар ашиглах явдал байнга гарч байна. Тусгай хамгаалалттай газарт төсөл хэрэгжүүлнэ гэж гэрээ хийчихээд газраа зориулалтын бусаар ашигласан, бусдад шилжүүлсэн тохиолдол хэр олон байна вэ. Үүнийг хэрхэн засах вэ гэж УИХ-ын гишүүд лавлаж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Одоогийн байдлаар Богд хан уулын болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамгийн их зөрчил бүртгэгдээд байна. Богд хан уулын 42 мянга орчим га талбайг Юнеско албан ёсоор бүртгэж авсан. Өнгөрсөн хугацаанд Богд хан уулын хязгаарлалтын бүсэд 3176 барилга баригдсанаас 86.38 хувь нь буюу 2743 нь нам давхар, бусад нь өндөр барилга баригдсан байна. Ингэж барилга баригдсан нь Улаанбаатар хотын суурьшлын бүсийг бий болгох шийдвэртэй холбоотой юм билээ.


2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 72 удаагийн тушаалаар 159 нэгж талбар дахь 422.3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгоод байна. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс ирсэн мэдэгдлийн дагуу 311 иргэн, аж ахуйн нэгжид олгогдсон газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилсөн. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах байтал зуслангийн, амины гэх зэргээр газар олгосон асуудлыг шийдвэрлэсэн. Цаашдаа яамнаас тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгаа. Одоо нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га газрыг тусгай хамгаалалтад аваад байгаа гэлээ.

Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд олон жил болж байхад нийт иргэдийн 20 орчим хувь нь л хуулийн дагуу газраа өмчилж авсан гэсэн мэдээлэл байна. Энэ юутай холбоотой вэ. Газар эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаатай холбоотой юу. Төв суурин газарт иргэд газар өмчилж авах сонирхолтой байдаг байх. Хөдөө сумдын иргэд сумандаа газар өмчилж авах сонирхол бага байна. Хуулийн төсөлд газар өмчлөхтэй холбоотой өөрчлөлт орж байгаа юу гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг тодруулсан.


Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийт иргэдийн 20 орчим хувь буюу 600 гаруй мянган иргэн газраа өмчилж авсан байна. Аймаг, суманд амьдарч буй иргэд дэд бүтэц байхгүй учир газар өмчилж авах сонирхол багатай байна. Газар өмчлөлийг явуулахдаа аль болох дэд бүтэцтэй нь уяж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бий болгохоор төлөвлөж байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд бэлчээр ашиглалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан, бэлчээрийг хуваарьтайгаар ашиглах боломж бий эсэх талаар тодруулж байлаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүйн яамтай хамтран ажлын хэсэг байгуулан багагүй хугацаанд ажилласан. Ажлын хэсэг дээр удаан ярилцаад бэлчээртэй холбоотой ерөнхий зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгаад, бэлчээр ашиглалттай холбоотой асуудлыг Засгийн газрын журам гарган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.


Бэлчээртэй холбоотой өмнө нь хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байжээ. Тэдгээр хуулийн төслүүдтэй холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дүгнэлт хүртэл гаргаж байсан юм билээ. Тус зөвлөлийн дүгнэлтэд уламжлалт нүүдлийн мал аж ахуйн асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай, бэлчээрийг хуваарьт оруулан эзэмшүүлэх бололцоогүй гэж дурдаад, хуваарьт оруулан бэлчээрийг эзэмшүүлбэл бусад оронд тохиолдсон сөрөг үр дагаврыг авчрах эрсдэлтэй гэж зөвлөсөн байсан. Энэхүү дүгнэлтийг бид авч үзээд хуулийн төслөө боловсруулан оруулж ирсэн. Бэлчээртэй холбоотой асуудал орон нутаг, баг, сумын хэмжээнд шийдэгддэг учраас сум, багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурал иргэдийн түвшинд асуудлыг авч үзэхээр төсөлд тусгасан. Бэлчээрийн асуудлыг дээш нь татаж хуульчлан, захиргааны аргаар шийдэх гэж оролдох тусам сөрөг үр дагавар гарах эрсдэл байсан учир холбогдох албан тушаалтнуудын чиг, үүрэг, эрх хэмжээг нь төсөлд тусгайлан оруулсан. Тухайлбал, бэлчээртэй холбоотой журам гаргахаар, мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарч өөр аймаг, сумын нутаг руу нүүдэллэх шаардлага гарсан тохиолдолд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр тусгасан. Шийдвэрлэж чадаагүй тохиолдолд дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр тусгасан байгаа гэж хариулсан юм.


Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн. Энэхүү хуулийн төслийн талаар дахин хэлэлцэж, салбарын мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсох зорилгоор завсарлага авч байгаагаа бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02