БНСУ- тай “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” байгуулах ажлыг ойрын хугацаанд судлахаар болов


Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотноо  боллоо.  Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, байгууллагын албаны төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх,Солонгосын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэх, Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн дараагийн шатанд Алтанбулагийн тээвэр, логистикийн төвийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж, “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах хамтарсан Ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.  

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээрболов. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Бизнес Форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулан бизнес, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаар болов.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлаж, ирэх он жилд гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж буйтай холбогдуулан олон улсын жишиг стандартад нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх,хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, маркетинг сурталчилгааны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.  Солонгосын тал Монгол Улсыг БНСУ-д сурталчлан таниулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд Сөүл хотноо байгуулагдсан Монголын Аялал жуулчлалын төв чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … Өчигдөр
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … Өчигдөр
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01