ТҮЦ-ҮҮДИЙГ ТОЙРСОН “БОХИРЫН ГУЛГАА”-НД БИД ДАСАХ ЁСТОЙ ЮУ?


ТҮЦ-ҮҮДИЙГ ТОЙРСОН “БОХИРЫН ГУЛГАА”-НД БИД ДАСАХ ЁСТОЙ ЮУ?


Энд нэг асуудлыг хөндөхгүй бол яавч болохгүй нь. Жилийн жилд хөндөгддөг ч тэгсхийгээд өнгөрдөг “хотын” асуудлуудын нэг бол ТҮЦ юм. Замбараагүй байрлуулсан, зөвшөөрөлгүй, ойр орчмоо янзалж тохижуулдаггүй, товчхондоо хариуцлагаас хол тасарсан ТҮЦ—үүдийг хэрхэх ёстой вэ. Үйлчилгээний соёл, хүнсний эрүүл аюулгүй байдал, зөв зохистой хадгалалт, баталгаатай бүтээгдэхүүн гэдэг зүйл тэнд байна уу?. Цаашлаад хотын өнгө үзэмж, орчны аюулгүй байдал гээд явбал ТҮЦ гэх нэг талаараа үйлчилгээний байгууллага, нөгөө талаараа бичил худалдааны бизнесийн үйл ажиллагааг яахын аргагүй асуудал болгож хэлэлцэхээс өөр гарц алга. Хэдий болтол эрх баригчид тойргийн сонгогчдын эрх ашиг ухааны юм ярьж ТҮЦ-үүдийн “бохир” үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй явах юм бэ. Өнөөдөр нийгмийн харилцаанд орж энүүгээр, тэнүүгээр явж байгаа хүн бүр л тэдгээр цэгүүдийн ойр орчмын халагламаар дүр төрх, үйлчилгээ, баталгаагүй бараа бүтээгдэхүүнийг харж, мэдэж байгаа шүү дээ. Одоо бүр дасал болох шинжиндээ орж, бодит байдалтай нь эвлэрсэн аятай “шүлсээ залгидаг” болж.


Угтаа хотын соёл, хотын өнгө үзэмж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ, алс хэтдээ аюулгүй орчинд амьдардаг болно гэдэг зорилго зорилт чинь жижиг гэлтгүй зүйлээс эхлэхгүй гэж үү. Үндсэн хуулиараа хүн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй гээд заагаад өгчихсөн хэрнээ өдөр тутамд үр хүүхэд, ирээдүй хойч руу нь “заналхийлж”, өнгөт орчныг булингартуулж байгаа бохир үйлдлийг үл таслах Хотын удирдлагуудыг гайхах.Энд тэндгүй эрээвэр хураавар байршуулсан ТҮЦ-үүдийн ойр ойрчмоор ТА нэг яваад үзээрэй. Тэр л орчинд бидний хүүхэд алхаж, тийм л байх ёстой юм шиг бид ч тоохоо байж.  “Гадаа -30 хэмийн хүйтэн, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр тутмыг цэвэрлэж, хальтиргаа гулгаанаас сэргийлнэ үү” гэдэг зүйл нэг л танил уншигдаж байгаа биз. Гэтэл цас бүү хэл элдэв хог новш, баас, шээсэндээ хутгалдчихсан ТҮЦ-үүдэд дүрэм журам, хариуцлага хүлээх гэдэг зүйл чихнээс нь холуур өнгөрдөг. Өвөлдөө ТҮЦ-үүдийн ойр орчмоор бохирын гулгаа үүсч, зундаа өмхий үнэр танар нь сэнхийх.

Өөрөөр хэлбэл, булан эргээд ч, буйдхан яваад ч ТҮЦ-үүд. Гэтэл тэнд өнөөх хотын өнгө үзэмж, хог хаягдалгүй орчин, хариуцлагатай үйлчилгээ гэдэг зүйл ердөөсөө ч алга. Энд нэг зүйл онцлоход, ТҮЦ-үүдийн баталгаагүй хүнс, дотоод орчин, харилцаа үйлчилгээ гээд юуг ч дурдаагүй болно. Гагцхүү гадна орчны бохирдол, өнгө үзэмж, бодит байдлыг л өгүүлрүүн. Хотын удирдлага нь түгжрэлд санаа тавигч болж хувираад ТҮЦ-үүдийн орчин нөхцлийг харах ч завдалгүй яваа гэж бодоход хотын өнгө үзэмж, хариуцлага, үйлчигээний соёл, аюулгүй нийгэм яригч эрхэм инфлюссерүүд яагаад чимээгүй сууна вэ. Хаа нэг гэнэт ухаарсан аятай тодорхой хугацаатайгаар холбогдох байгууллагууд нь шалгалт хийж, шаардлага тавьдаг. Харамсалтай нь түүнийг нь хэрэгжүүлдэг нэг ч ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч байхгүй. Шалгалтаар, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, хугацаа, хаяг шошгоны асуудалтай, худалдагч нь ажлын хувцас, энгэрийн тэмдэг байхгүй, гар угаах угаалтуур, ариун цэврийн өрөөгүй гэхчлэн нийтлэг зөрчлүүд илэрнэ. Гэвч жилийн жилд энэ зөрчлүүд нь хэвээр үргэлжилсээр өнөөдөртөө золгодог. Хотын эрх баригч, хяналт шалгалтынхан ТҮЦ-үүдийн бодит “бохир” нөхцөл байдлын талаар дуугармар аяддаг. Харамсалтай нь хүний эрх, өрхийн амжиргаа ярьж эхлээд л амыг нь таглачихна. Тэгвэл одоо үүнийгээ болъё. Ингэж хөгжмөөргүй байна.  


Хотын дарга Д.Сумъяабазар та том түгжрэлээс урьтаж ТҮЦ-үүдийн “бохирын гулгаа”-тай тэмцэж ядаж иргэдээ алхах газартай болгочих.  ТҮЦ бол задгай жорлон, “замбараагүй” хоёрдогч түүхий эд авдаг газар, хогын сав, тамхины цэг биш. Зүй ёсны шаардлагаа тавь. Хариуцлага нэх. Зоригтой шийдэл, зохион байгуулалтыг өрнүүл!!!. Цаашлаад хөгжингүй орнуудын Түргэн үйлчилгээний цэг, төрөлжсөн үйлчилгээ, тэдгээрийг жишгийг судалж, ТҮЦ-үүдээ тойрч нэг үзээсэй гэж хүсч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02
Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК… 2024/08/22
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ,… 2024/07/08
Хамтдаа шалгая, хамгаалъя 2024/06/26
Гадаадын иргэд ажиллаж амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын эрэмб… 2024/06/18
Путин Хойд Солонгост 24 жилийн дараа төрийн айлчлал хийж байна 2024/06/18
Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжийг шалгахад 3385 зөрчил и… 2024/06/18
Зарим ажил олгогч хүүхдэд бага хөлс өгдөг, өөр ажил хийлгэдэг, дуртай … 2024/06/18
АТГ 28 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ 2024/06/18
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ 2024/06/18
Дуу цахилгаантай аадар бороо орно 2024/06/18
Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн зөвлөгөө өгөх… 2024/06/18
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт 2024/06/14
Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоожээ 2024/06/08
Кэмбрижийн их сургуульд Чингис хаан судлалаар судалгаа хийх судлаачдад… 2024/06/08
5 дугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хааж… 2024/06/08
Монголын анхны дүүжин буюу татлагат гүүрийг 74 сая ам.доллароор барина 2024/06/08
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТААР я… 2024/06/08
Шүүх хурлын шийдвэр гарч Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж үзлээ 2024/06/07
"Хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг удирддаг тул эрх ба… 2024/06/07