Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн нэрийг зарлалаа


Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардан иргэд хоёр дахь өдрөө төв талбайд жагсаж байна. Тэгвэл жагсагчдын шаардлагын дагуу Ерөнхий сайдын тушаалаа Ажлын хэсэг байгуулагдсан байна. Дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар зарлалаа. Тодруулбал, хуулийн байгууллагаар дараах хүмүүс шалгагдаж байгаа аж.

1. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Б.Ганхуяг

2. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Д.Ариунболд

3. Эрдэнэс таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат

4. Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал

5. Таван толгой төмөр зам ХХК-ийн удирдлагын багийн гишүүд

6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр

7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр

8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай болон Жижиг таван толгой компанийн хувьцаа эзэмшигч Ажнай Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн засаг дарга Сэддорж зэрэг хүмүүсийг шалгаж байгаагаа хуулийн байгууллага мэдээлсэн байна.

Нүүрсний хулгайтай холбоотой 10 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сүүлийн 10 жилийн нүүрс тээвэрлэлт, экспортын талаар БНХАУ, Монгол улсын прокурорын байгууллага хэрэг үүсгэн шалгаж, зөрүүг тулгаж эхэлжээ.

 


8
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … Өчигдөр
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”… 2025/06/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 21 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 21 цагийн өмнө