Төрийн нууцын зэрэглэлээс гарсан гэрээнүүд


Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанитай хийсэн 9 гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Энэхүү гэрээг 2017-2019 онд байгуулсан бөгөөд ингэхдээ тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулах шийдвэр гаргаж байсныг олон нийтийн эсэргүүцэл, нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж, нууцаас ил гаргав. 

Ингэснээр долоо дахь өдрөө үргэлжилж буй иргэдийн жагсаал үр дүнгээ өгч эхэлж байна хэмээн олон нийт үзэж байна. 

Ингээд төрийн нууцын зэрэглэлд байсан гэрээнүүдийг танилцуулж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт №1;

-Нүүрс нийлүүлэх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт №1, №2, №3

-Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ

-Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ

-Нүүрс нийлүүлэх 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ

-"Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ"

-Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01