ЗАСГИЙН ХУРАЛДААН: Эрүүгийн хуулийн онцлох заалтууд


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг анхаарч, дахин боловсруулан түргэн шуурхай батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн төв талбайд жагсаж байгаа иргэдийн тавьсан нэлээдгүй шаардлага энэ хуульд туссан аж.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзоригийн хэлсэн онцлох 10 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.

1. Монгол Улсын нэгдэж орсон авлигын эсрэг конвенцод нийцүүлж халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдлууд гардаг. Тэгвэл авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг хэлсэн байгаа. 

2. Эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоод эхэлсэн байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институц бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог энэ хуулиар бүрдүүлж байна.

3. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа ч юмуу тодорхой албан тушаалтнууд буусны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах асуудлыг ярих юм. 

4. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх заалтыг Эрүүгийн хуульд оруулж байна.

5. Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг торгох ялаас хаслаа.

6. Авлига, албан тушаалын тодорхой гэмт хэргүүд буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.

7. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг оруулсан. Ял наймаалцахгүй гэсэн үг.

8. Маш их хэмжээний авлига авчихаад 40 сая төгрөгөөр торгууллаа гэдэг зүйл иргэдийн дунд гардаг. Энэ асуудалд хариулт өгөх үүднээс торгох ялыг хассан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд тодорхой түвшинд хөрөнгө хураах заалтуудыг оруулж байна.

9. УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж АТГ шалгахаар Авлигын эсрэг хуульд оруулж байна.

10. Нийтийн албан тушаалтан өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгө, машин тэрэгтэй байвал татвар, орлоготой нь уялдуулан шалгаж байх чиглэлийг Засгийн газраас өгсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01