Л.Наранбаатар: Сахал Д.Эрдэнэбилэгийн өрийг "Хөтөлийн цемент шохой " ХК төлөхгүй


"Хөтөлийн цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал  Л.Наранбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  сахал Д.Эрдэнэбилэгийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг төлөхгүй хэмээн мэдэгдлээ. Хөгжлийн банкнаас зээл авсан хэрэг нь өдгөө шүүхийн шатанд явж байгаа бөгөөд шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ. Тэгвэл  шүүх хурлын өмнө Л.Наранбаатар мэдээлэл хийж, дараах зүйлийг ярилаа. 

"Өнөөдрийн байдлаар "Хөтөлийн Цемент шохой" төрийн өмчит компани Хөгжлийн банктай шүүхдэлцэж байна. "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" ХХК 2015 онд 61 сая ам.долларыг "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр рүү хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Үүнийг манайхаас нэхээд байгаа юм. Үнэн хэрэгтээ "Хөтөл" ХХК болон "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр хоёр тусдаа компани. "Хөтөл" ХХК бол "Бэйзмент" гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компанитай хамааралтай.

Хөгжлийн банкны 61 сая ам.долларын зээл өнөөдрийн байдлаар 340 орчим тэрбум төгрөг болж байна. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна. Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Цемент шохойн үйлдвэр төлөхгүй. Хөгжлийн банкнаас авсан зээлээ манай үйлдвэрт зарцуулаагүй. Цемент шохойн үйлдвэрээр дамжуулж, цааш нь өөр зүйлд зарцуулсан байх магадлалтай байна. Хөгжлийн банкны зээл дээр манай орлогыг нэмээд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан гэж би харж байгаа.

 Хөтөл цемент шохой ТӨХК Хөгжлийн банкинд ямар ч өр байхгүй. Харин ч сахал Д.Эрдэнэбилэгийн төөрөгдүүлсэн Хөтөл ХХК-иараа 375 тэрбум төгрөгийн хохирлыг Цемент шохой ТӨХК-д учруулсан.  

 Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 375 тэрбум төгрөгөөр

 88 тэрбум нь цементийн авлага: Цементийг өнгөлөлттэй үнээр борлуулж алдагдалд оруулсан.

70 тэрбумыг ХХБ-аас авч Цемент шохойн үйлдвэрээр түрийвч шиг дамжуулан Хөтөл ХХК руу оруулж гаргасан мөнгө угаасан.

45 тэрбум нь цэвэр ашгийг бууруулсан хохирол

27 тэрбум нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөөгүй хохирол

69 тэрбум нь гадаад валютын ханшийн алдагдал

44 тэрбум нь ХХБ-ны зээлийн хүү

27 тэрбум нь борлуулалтын орлогыг Хөтөл ХХК руу шилжүүлсэн

4 тэрбум нь орон сууц барьж, тансагласан.

 Энэ бүхний нотлох баримтыг бүрдүүлж, АТГ өгч шалгуулж байна. Бид цементийн хулгайчаа олсон, хохирлоо тодорхойлоод нэхэмжилж байна. Үр дүнд хүрэхэд ойрхон байна” гэлээ.

 

 

Л.Наранбаатар: Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төлөхгүй

Tweet

Shuud.mn

САНАЛ БОЛГОХ


Хөтөлийн цемент шохойн үйлдвэр цементийн борлуулалтаа зогсоожээ


Л.Наранбаатар: Х.Баттулга, З.Энхболд, Д.Эрдэнэбилэг нар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дээрэмдсэн


Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг томиллоо


Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцаллаа

СОНИН ХАЧИН

Сэтгэгдэл:

ИЛГЭЭХ




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02