Ж.ГАНБААТАР: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний 30 хувийг биржээр борлуулах туршилт хийнэ


УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

 Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортын үнэ өөр өөр байдаг асуудлыг цэгцлэх энэхүү хуулийн төслийг батлах нь нэн чухал гэдгийг Ж.Мөнхбат гишүүн хэлээд, дагаж батлагдах журмуудын талаар тодруулсан.

Түүний асуултад салбарын сайд Ж.Ганбаатар “Хуулийн төслийг УИХ баталсны дараа дагаж 11 журам баталж, бирж байгуулах тул төсөв хөрөнгө, хугацаа шаардлагатай.

Тиймээс түр журмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний 30 хувийг, түүнчлэн санал хүсэлтээ ирүүлсэн бусад компаниудын нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр долдугаар сарын 1-нээс борлуулах туршилтыг хийхээр ажиллаж байгаа” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаaны талаар, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 буюу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих заалт хэрэгжихгүй байгааг тодрууллаа.

Түүний асуултад “Тус хувьцааны бүртгэл хөрөнгийн бирж дээр хийгдээгүй,  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв данс нээгээд 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд олгоод байгаа. Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжгүй, Засгийн газар холбогдох шийдвэр гаргасан тохиолдолд биржээр дамжуулан 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Түүнчлэн ойрын хугацаанд  компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг биржээр эргэлтэд оруулах “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөөд байгаа” гэв.

Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02