Ж.Алдаржавхлан ингэж хэлснээрээ өөртөө дайсан бэлдэж байна!


Улстөрийн орчин дахь “нууц тамга” гэж хэлж болох Ж.Алдаржавхланг яг ингэж тэсрэх болов уу гэж учир мэдэх хүмүүс мэдэж л байсан байх.Түүний өнөөдрийн ярих өнцөг олон хүнийг чихийг онгойлгож, нэгийг бодогдуулсан биз ээ. Ингэж хэллээ гээд юу ч болвол болог гэсэн шийдчихсэн өнгө аястай харагдаж байгаа хэдий ч энэ талаар дуугарах нэг ч болов хүн байгаад баяртай байна. 

Үнэхээр л түүний хэлснээр, Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэж хэн юм бэ? Юу хийдэг хүн бэ? гэдэг асуултыг өнөөдрийг болтол иргэд, олон нийт, сонгогчид асуусаар ирсэн. Гэтэл ИТХ-ын төлөөлөгч болох гэж тухайн хүн баахан хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө гаргаж, амлалт өгдөг.  Харин гарч ирээд өчүүхэн ч эрх мэдэл байдаггүй. Зөвхөн тэдний улстөрийн дараагийн нүүдлийн суурь гэлтэй явдаг.

 Төлөөлөгчдийн хийдэг ажлын ихэнх нь санал, эсрэгээрээ гуйлга.  Товчхондоо, эрх мэдэл нь хүрэхгүй учир иргэдээс хэлж байгаа асуудлуудыг ярайтал нь шийдэж чадахгүй. Зөвхөн холбогдох эрх бүхий хүнд уламжилна. Ж.Алдаржавхлан хэлсэндээ ч биш олон асуудлыг шийдэх гол хүн бол Нийслэлийн Засаг дарга, түүний эрх хэмжээ. Гэтэл НИТХ, дүүргийн ИТХ гэж нүсэр бүтэц байсаар... 

Энэ бүхнээс болж бодит амьдрал дээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны засаг дарга  нар зөвхөн хүмүүсийн зовлонг сонсож, аргадаж суудаг хүн болж хувирсан гэж ч тэр үнэн хэлжээ. 

Харин үүний гаргалгаа,  засаг захиргааны шинэчилсэн хуваарилалтыг хийж, Нийслэлийн ИТХ, Дүүргийн ИТХ гэдэг ижил үүрэг, зорилготой давхардсан бүтцийг нэгтгэж, хөрөнгө зардлаа хэмнэх гэдгийг ч онцолж. 

Ингэж хэлснээрээ тэр өнөөдөр адаглаад хэдэн төлөөлөгчдийнхөө дайсан болж хувирна. Гэхдээ яг энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн хууль гээд холбогдох хуулийн төсөлдөө заавал тусгаж, өөрчлөлт хийх хэрэгтэй. 

“Анхан шатанд УЛС ТӨРИЙН ХЭНЭЭТЭЙ, ХООСОН АМБИЦТАЙ ЗАЛУУСЫГ ОЛНООР НЬ ҮЙЛДВЭРЛЭЖ, БОЙЖУУЛЖ БАЙГАА НИЙСЛЭЛИЙН БОЛОН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН АЛЬ НЭГИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЦАГ НЬ БОЛСОН” гэх Ж.Алдаржавхлангийн үгээр эл асуудлын дүгнэлтийг уншигч танд үлдээе.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01