Н.УЧРАЛ: Хуулинд хориг тавих боломжгүйгээр оруулсан тухайд УИХ-аас ЕТГ-т хүргүүлэхэд хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй


Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотой Цахим Хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр /2023.01.30/мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээллийг харлаа. Процедурын хувьд алдаа гарсан гэж дүгнэжээ. Цахим орчин дахь гэмт хэрэг, цахим залилан, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачлага, зарчим нь зөв гэдгийг ЕТГ-ын мэдээлэлд тодорхой дурдсан. Миний хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг гаргаж, Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлсэн. Гэхдээ мэдээж олон нийтийн байгууллагуудын санал шүүмжлэлүүдийг тусгаагүй, холбогдох эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдүүдийн саналыг тусгах шаардлагатай гэдэг үндэслэлийг хүлээн авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. 

Анх 2016 онд энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулгыг хийж, холбогдох байгууллагуудаас санал авч байсан. Бараг 10 гаруй хуулийн төсөл бий. Ингээд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан учраас цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой гэдэг үүднээс эдгээр хуулийг нэгтгэн боловсруулж, хэлэлцүүлсэн.

Процедурын хувьд алдаа гарсан гэдэгт тайлбар хэлэхэд, нэгдүгээр сард хуулийг баталсны дараа УИХ-ын Тамгын газраас ЕТГ-т хүргүүлсэн. Ингээд тав хоногт буюу хоёрдугаар сарын 1-н гэхэд хэрэгжих боломжтой гэдэг утгаар баталсан юм. Тиймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг хоёрдугаар сарын 1-н гэж тавьсан. УИХ-аас ЕТГ-т хүргүүлэхэд хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш бид хуулийг баталж байхдаа хоёрдугаар сарын 1-нээс өмнө тав хоногийн хориг тавих боломж байгаа гэдэг утгаараа оруулж, баталсан. Энэ хуулийг дахин боловсруулж, өргөн барина гэж хэлэхэд эрт байна. Иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагуудтай уулзаж, хэлэлцэж, энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01