ТӨСВИЙН МӨНГӨӨР ТУЙЛДАГ ЗАСАГ ДАРГАА ОГЦРУУЛААД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛ ХОТЫН ДАРГА АА


2023 он эхэлсээр Нүүрсний тэмцэл эрчимжихийн хажуугаар улс төрчдийн гаргасан балагтай шийдвэрүүд нэг нэгээрээ ил болсоор байгаа билээ. Үүний хажуугаар төрийн анхан шатанд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх үүрэгтэй, улс төржилтөөс ангид байх учиртай зарим нэг Засаг дарга нарын гайхмаар ч юм шиг, эрүүл бус ч юм шиг шийдвэрүүд олны анхааралд өртөөд байна. Тухайлбал

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь "Сүхбаатар дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх гарын бэлэг" авах нэрээр татвар төлөгчдийн мөнгөөс 1.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тендер зарласан нь олны дургүйцлийг хүргэв

Учир нь түүний энэ буруу шийдвэр нь хэт туйлширсан бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг өөрийн мэт зарцуулж байгаа учраас ийнхүү иргэд уурлаж байгаа аж.  Бас

Х.Болормаа нь болоогүй үүний араас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "МАРТ 8"-ны баярын өдрийг тохиолдуулан "Алдарт эхийн одонтой эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд бэлэг авна" хэмээн 900 сая төгрөгийн тендер зарласан нь иргэдийн дургүйг бүр ч их хүргэжээ. 

Энэ мэт эрүүл саруул нь мэдэгдэхгүй хэт явцуу шийдвэрүүдээс болж өнөөдөр ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, талбай дээр хүртэл гарч жагсахдаа тулсан гэдэг хамгийн үнэн. Хотын дарга нь БНХАУ-д автобус хийлгэж буй нэрээр автобус тус бүрийн үнийг 2-3 дахин нэмнэ. Түүний харьяа дүүргийн зарим дарга нар коммунист үзлээсээ салж чадалгүй татвар төлөгчдийн мөнгийг оймс, ул боов, цэцэг сарнайнд үрнэ. Ийм хоноцын сэтгэлтэй улс төрч нэртэй улс хутгагч нартаа арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрсний ачаар Улаанбаатар хотын хөгжил зогсож, жил бүр хэдэн ахмадууд нь оймс, ул боовондоо баярлаж, үр хүүхдүүд нь утаандаа хордож хорт хавдрын уурхай болоод байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01