Баянгол дүүргийн Засаг дарга, төлөөлөгчдөө дагуулж дахин БНСУ-д “зугаалж” явна


Баянгол дүүргийн Засаг дарга хийгээд нэр бүхий төлөөлөгчид БНСУ-д албан ажил нэртэй аялж зугаалж яваа талаар эх сурвалж мэдээллээ.

Байсхийгээд л тус улсыг зорьдог Баянгол дүүргийн удирдлагуудтай холбоотой “зугаалга” өмнө нь нэг биш удаа дэлгэгдэж байсан ч тэгсхийгээд өнгөрсөн. Гэсэн хэдий ч төсвийн хэмнэлт, хаа хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед Баянгол дүүргийн удирдлага, төлөөлөгчид өөр хоорондоо хэлэлцэн тохирч аялал, зугаалгыг “Secret” түвшинд зохион байгуулсаар байна. Хөндлөнгөөс харахад бараг л улирал тутамд явагдаж байгаа тэдний хэлдгээр  "БНСУ дахь албан томилолт" төсвийн мөнгийг хий дэмий үрэн таран хийж байгаа болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна. 

УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн, олноо “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатарыг томилоод хэсэг хугацаа үдэж байна. Дарга тушаал ахисан бол цэргүүд шагналаа хүртэх нь ойлгомжтой гэдэг шиг түүнийг албан тушаалд суугаад удаа ч үгүй хэд хэдэн "гарынх нь хүн" БНСУ-аар аялж яваад ирсэн. Энэ үед мөн л албан томилолт, ажлын уулзалт нэртэй БГД-ийн өнөөгийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй хүмүүс “зугаалж” явсан нь тухайн үед дэлгэгдсэн.

 Мэдээж аль ч дүүргийн дарга нар албан айлчлал хэмээж гадагшаа, дотогшоо явж болно. Гэхдээ дагаж яваа хүмүүсийг нь харахад л айлчлал биш "зугаалга" гэж хэлэхүйц байгаа юм. Эсвэл нэг даргыг нэжгээд хүн дагаж явах журамтай байдаг юм уу?.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг ард иргэд ковидоос хойшх хямралаасаа гарч чадаагүй байхад зарим нэг нь бялуугаа хувааж, бөөн бөөнөөрөө зугаалж явах нь хэр зохимжтой вэ. 

Ер нь төрийн хэмнэлтийн хууль, төсвийн ил тод байдлыг ярьж байгаа өнөөгийн Засгийн газар хуулийг чангаруулж, гадны айлчлал, томилолт, албан ажил, сургалт нэрийдэлтэй хурган дарга нарын "томилолтод” хяналт тавьж,  гадагшаа "зугаалганд" хэдэн төгрөгийн төсөв урсаж байгааг ил тод зарламаар юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01