A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 63

Backtrace:

File: /home/tegusmn/public_html/application/models/Weather_m.php
Line: 63
Function: file_get_contents

File: /home/tegusmn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /home/tegusmn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/public_html/index.php
Line: 144
Function: require_once

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ


Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууслаа.  Бүртгэл нэгдүгээр сарын 02-16-нд үргэлжилсэн бөгөөд давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2,084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1,215 хүн оролцсон байна. Тус шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулжээ.

Ярилцлагын үе шатыг Монголын Үндэсний Худалдааны Аж үйлдвэрийн танхим удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 ярилцагч оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгчээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцууллаа. Шалгарсан оролцогчдын зүгээс сонгон шалгаруулалтыг нээлттэй бөгөөд шударга зохион байгуулж чадсан гэдгийг онцлов. 


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан”-ыг тодотголоо. Ярилцлагын үе шатыг зохион байгуулсан төлөөллөөс МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй, төлөөлөл бүрийн оролцоотойгоор явуулсан нь хязгаарлагдмал, ил тод бус байдаг гэдэг шүүмжлэлийг үгүйсгэж, жишиг болохуйц үйл явдал болсон” гэж илэрхийллээ.Тиймээс төрийн өмчит компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ийм жишгээр хийхээр төлөвлөж байна. Ингэснээр чадварлаг, мэргэжлийн баг бүрдэж, төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, авлига, ашиг сонирхлоос ангид байх боломж бүрдэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 29 минутын өмнө
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01