Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж олон нийтийн анхаарлын төвд ороод байсан АН-ын даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Дээд шүүхийн шүүгчдийн хурлаар АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэлээ.
Ташрамд сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан болж нийт гишүүдийн 152 хүний саналаар Лу.Гантөмөрийг сонгож ИХ хурлаараа батламжлаад байсан юм. Тэгвэл УДШ-д намын шинэ даргад бүртгэх хүсэлт ирүүлсний дагуу ийнхүү өнөөдөр УДШ-ээс АН-ын даргад албан ёсоор бүртгэсэн байна.
Харин нөгөө талд хуралдсан АН-ынхан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг даргаараа сонгож, бүртгүүлэхээр УДШ-д материалаа ирүүлээд байсан билээ.