Ашигт малтмалын лиценз эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүдийн цалин шилэн боллоо


Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх жилийн хүрээнд хэрэгжиж буй “Шил” ажиллагааны өнөөгийн явцын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэхүү мэдээлэлдээ, "Өнөөдрийн байдлаар, ашигт малтмалын ордтой холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэдгээс үл хамааран shilen.gov.mn сайтад 100 хувь нээлттэй байдлаар байршууллаа. Нийт 6.1 сая га газарт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг олгосон байна. Одоогийн байдлаар, 2598 лицензээс 41 нь идэвхгүй байгаа юм. 

Уг сайтад нэвтэрч аймаг тус бүрийн нэр дээр дарж үзвэл, лицензийн тоо, газрын нэршил болон хэмжээ, ашигт малтмалын төрөл, эцсийн өмчлөгч, олгосон болон дуусах огноо зэрэг мэдээллийг харах боломжтой.

Мөн төрийн өмчит 58 компанийн ТУЗ-д харьяалагдах 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болголоо. Нийгэмд өнөөдөр ТУЗ-ийн гишүүд өндөр дүнгээр цалинждаг, олон ТУЗ-д харьяалагддаг гэсэн шүүмж явдаг. Иймд иргэд дээрх мэдээллүүдэдтэй танилцаж, өөрсдөө дүн шинжилгээ хийх бололцоотой болж байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 22 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … Өчигдөр
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01