“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжсэн байна


УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг танилцуулахдаа, "Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж буй. Өнгөрсөн хугацаанд 13 сая тонн нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхэн дээд амжилт болсон ба энэ нь 2022 оны борлуулалтын орлогын дүнгээс илүү байгаа аж.

Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсжээ. 

Компани 500 сая ам.доллароос багагүй орлого олж, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн он компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой жил болсон байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.

Нийт 7 удаагийн биржийн арилжааг зохион байгуулж 224000 тонн коксжих нүүрс, 192000 тонн эрчим хүчний нүүрс нийт 416000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулж, нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон төсөв төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. 

Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж, “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулсан аж. Биржээр борлуулсан нүүрсийг гуравдугаар сарын 3-ны өдрөөс Ганцмод боомтод хүргэж эхэлсэн байна. Мөн компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн" гэв. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн үед дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр
компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал
нэмэгдсэн хэдий ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг
сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, нүүрсний олборлолт, тээвэрлэлт,
борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг
зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах, нүүрсийг хил нөхцөлөөр
биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид
улам сайжруулж үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах үүднээс онцгой дэглэмийн
хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа.
Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах
саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 21 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … Өчигдөр
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01