​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургуулийн 66 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд 1,000 гаруй оюутан шинээр элсэн орсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний хуралдаанаар дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталсан. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн 70 гаруй хувийг ХААИС бэлтгэдэг бөгөөд энэ хичээлийн жилд тэргүүлэх чиглэл бүхий 45 мэргэжлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн багш, судлаач, оюутан залууст амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад, баялаг бүтээгчид, ХААИС, харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн багш, судлаач, ирээдүйн боловсон хүчнүүдийн үүрэг, оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэв.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан, амьдралд бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллах шийдвэр гаргасныг хэлэв.

Цаашид шилдэг боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог шинэчлэн сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйтэй хослуулах, малын эрүүл мэндийг хамгаалах, залуу малчдыг бэлтгэх зэрэгт анхаарах учиртайг онцлов.

ХААИС нь бүрэлдэхүүний зургаан сургууль, орон нутгийн салбар хоёр сургууль, Монгол Улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй.

Бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10 мянга гаруй оюутан суралцаж, 1,200 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна. Өнгөрсөн 81 жилийнхээ түүхэнд 35 мянга гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 3 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 6 цагийн өмнө
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01