Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урсгал болон гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дахин тодотголоо. Түүнчлэн нийслэлд барьж байгаа 37 сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд гүйцэтгэлийн дүнгээр нь санхүүжүүлэх, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг санхүүжүүлэх зэрэг чиглэлийг тусган төсвийн тодотголын үндсэн агуулгыг боловсруулсан. Эх үүсвэрийн тухайд урсгал зардлыг хэмнэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүрэг, мандатын шинжилгээ хийн, бүтцийг нь шинэчилнэ” хэмээв.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Төсвийн төлөвлөгөө бус тодотгол учраас цаг алдахгүйн тулд зөвлөлийн хурлыг яаралтай хийн, Төсвийн хороо өргөтгөн хуралдаж, НИТХ-ын чуулганыг ойрын хугацаанд зохион байгуулах болно” гэлээ. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хийх юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн тул төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон. Мөн нийслэлийн 2023 оны төсвийн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангуулахад анхаарч төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсөвт тусгасан үр ашиггүй, тооцоо судалгаагүй урсгал зардлыг танаж, түүний эх үүсвэрийг нийгмийн шинж чанартай арга хэмжээнд хуваарилах зорилгоор тодотголд

  • Ажлын байрны дүн шинжилгээ хийж, давхардсан орон тоог нэгтгэх замаар зардал хэмнэх,
  • Хөрөнгө оруулалтын зардлаас гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх
  • Нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн компаниудад олгодог машин цагийн зөрүү болон бусад хөнгөлөлтүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг байх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Хэмнэсэн зардлыг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Сэлбэ дэд төвийн ТЭЗҮ болон зураг төсөл, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 50 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 1 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 3 цагийн өмнө
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01