Ц.Даваасүрэн: Малын захад өсөж байгаа хүүхдүүд хотын хүүхдүүдээс илүү эх орон, байгаль дэлхийдээ хайртай


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.   Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Энэ жил сүүлийн 40 жил болоогүй айхтар зуд боллоо. Залуу малчид одоо төр засгаас дэмжихгүй юм байна. Ерөөсөө л малаа орхиж хот руу оръё гэсэн хугарлын цэг дээр ирсэн байна. Малчид хот руу орвол агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт Улаанбаатар хотын асуудал улам хүндэрнэ. Монголчууд нэгнийхээ хүнд хэцүү үед тусламжийнгар сунгадаг. Улаанбаатар хотынхонд төрөөс маш их дэмжлэг үзүүллэг. Ковидын үед 2 их наяд төгрөгөөр цахилгааны мөнгийг нь тэглэсэн. Усны төлбөрийг мөн тэглэсэн. Тиймээс малчдын авсан 1.2 их наяд төгрөгийн зээлийг тэглэх асуудлыг манай хотынхон ойлгоно гэж бодож байна. Жишээ нь Увс аймгийн Давст сум 90 мянган толгой малтай, үүний 22 мянга нь хорогдсон байна. Засгийн газраас малчдад хөнгөлөлттэй зээл олгоно гэж байна. эхлээд зээлийг тэглэж, барьцаа хөрөнгийг чөлөөлсний дараа зээл олгох асуудлыг ярих ёстой юм.  

  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Энэ бол маш чухал хуулийн төсөл. Малын захад өсөж байгаа хүүхэд залуус бол хотын хүүхдүүдээс илүү эх орон, байгаль дэлхийдээ хайртай. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах эх орончид гэж хэлж болно. Манай улс ганцхан нүүрснээс хамаарсан эдийн засагтай. Эдийн засагт уул уурхайн салбарын нөлөөллийг бууруулах гэж чухал салбар бол мал аж ахуй. Тэр дундаа органик мал аж ахуй. Бидний эдийн засгийн хамаарлыг бууруулах чухал салбар бол энэ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Бидэнд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх, буцалтгүй тусламж үзүүлэх тухай ярихын зэрэгцээ цаашид урт хугацаандаа тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, илүү бүтээмжтэй ажиллах тухай асуудлыг хөндөж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Мал бүхий иргэд гэдэг нэрийн дор танай намын малтай гишүүд багтах уу?  Д.Амарбаясгалан, Та мал аж ахуйн салбарыг хөгжүүлж болохгүй гэж хэлж байна.  Энэ бол мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. МАА-н салбар ДНБ-ий 10 хувь, ажиллах хүчний 24 хувийг МАА-н салбар бүрдүүлдэг. Бэлчээрийн даац хэтэрэн учин МАА-н салбарыг тооноос чанарт шилжүүлэх, нэг малаас олох ашиг шимийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Нэг малаас олох орлого өнөөдөр 31 доллар байгаа бол энэ үзүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир хуулийн төслийг хэлэлцэж байна. Мал бүхий иргэнд малын эмч, хөдөө сум, аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэд багтдаг. Тэр хүмүүс МАА-н салбарын оролцогч болдог. 

  Д.Ганбат, Малчдад очих хөнгөлөлттэй зээлийг би дэмжиж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 1 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 4 цагийн өмнө
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01