Д.Амарбаясгалан: Малчидтай нийлж жагсана шүү


Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн 

Энэ үеэр АН-ын гишүүд малчдын зээлийг нэг удаа тэглэх, малчдад хөнгөлөлттэй зээл олгох асуудал дээр нэлээд шүүмжлэлтэй хандсан. УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асуув. Тэрбээр "Цаасан дээр бичээд тэрийгээ тайлбарлах амархан. Бодит амьдрал дээр өөр шүү. Сум хөгжлүүлэх сангийн мөнгийг хоршооны гишүүнд өгнө гээд заасчихсан. Өнөөдөр хэн ч авч чадахгүй байна. Хоёр жилийн туршлагатай гишүүнд өгнө гээд заачихсан. Одоо дээрээс нь 200 малтай хүн 30 сая төгрөгийн зээл авах юм бол үүнийг заавал хоршооны гишүүн болгож яах гээд байгаа юм бэ. Өөрсдөө аваад юмаа хийг. 9000 менежер олдохгүй ээ. Хадгаламж зээлийн араас оров доо. Зээл гээд зүгээр мөнгө тараах гээд байх юм. Менежерүүд байхгүй хоршоо гэж байхгүй. Сайн байх хэрэгтэй. Бүтээнэ хийнэ гээд олон асуудал байна шүү" гэв.

 

Харин саналын хариуд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Та малчдыг чадваргүй мэдлэггүй гэж гүтгэж байна. Мал дээр байгаа малчдын монгол ухаан таниас биднээс илүү шүү. Малчдад өнөөдөр хөрөнгө оруулах боломж нь олдохгүй байна. Энэ боломжийг өнөөдөр УИХ-аар хуулийг батлуулаад Засгийн газраас гаргаж өгч байна. Малчдад хөрөнгө оруулах боломж байсан бол мал аж ахуйн үйлдвэрлэл ямар түвшинд хүрчихсэн байх ёстой вэ гэдгийг та мэдэж байгаа байх. Малчдыг мэдлэггүй чадваргүй зээл өгөөд хэрэггүй гэж хэлсэн үгээ та буцааж аваарай. Би харин энэ үгний чинь төлөө таны тойрог дээр очоод малчидтайгаа нийлээд жагсана шүү" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 2025/06/30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 1 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 4 цагийн өмнө
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01