Хамтдаа шалгая, хамгаалъя


"Хамтдаа шалгая, хамгаалъя" арга хэмжээ орон даяар эхэллээ

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэн чухал байгаа юм.
Тиймээс “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна. Арга хэмжээний хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд дараах байдлаар амьдрах газар, орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах юм. Тухайлбал,
1. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ:
- Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх
- Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
- Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
- Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх
- Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх
- Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх
- Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх
- Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх
- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.
2. Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ:
- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
- Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх
- Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх
- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
- Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх
- Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх
- Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхийг шалгана.
3. Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ:
- Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх
- Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
- Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
- Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх
- Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх
- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
- Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх
- Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх
- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.
Мөн эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхэн хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчлүүд илэрвэл зураг болон видеогоор баримтжуулж орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мэдээлэхээс гадна хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудсандаа нийтэлж, бусад эцэг эх, олон нийтийг уриалаарай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02