“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад дулаан хувцас, хүнс, агт морь нийлүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хандивласныг бэлгэддэг юм.

Хөшөөний хананд “Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль,  хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн монгол, орос хэлээр сийлжээ.

Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан юм.

Монголын төр, засаг, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, 500 мянган агт морь нийлүүлж,  ноос, нэхийгээр хийсэн дулаан хувцас болон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнс бүхий 740 вагон тусламжийн бараа илгээсэн түүхтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 7 минутын өмнө
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 13 минутын өмнө
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 22 минутын өмнө
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛҮҮД 24 минутын өмнө
ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭМЧ НАРЫН НЭМЭГДЭЛ ЦАЛИНГ ШИНЭ СУУРЬ ЦАЛИНГААС … 28 минутын өмнө
МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТ ОГЦОМ ӨСӨЖ, ГАДААД ХУДАЛДАА 7.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ … 33 минутын өмнө
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСЛӨӨ 35 минутын өмнө
ИРАН УЛС ГУРВАН ТЭНГИСИЙН УСНАА ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ А… 1 цагийн өмнө
ТУРКЭД 13 НАСТАЙ ХҮҮ СУРГУУЛЬДАА ГАЛТ ЗЭВСЭГ БАРИН ИРЖ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭ… 1 цагийн өмнө
ЕВРОПТ СУРАЛЦСАН АНХНЫ МОНГОЛ ЗАЛУУСЫН 300 ГАРУЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭЛЭЭ 3 цагийн өмнө
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖ, ДУРСГАЛТ ЭД ЗҮЙЛСИ… 3 цагийн өмнө
5250 ТОНН УЛААНБУУДАЙН ҮР ИМПОРТОЛЖ, ТАРИАЛАЛТАД БЭЛТГЭЖ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП, ПУТИН НАР НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ ХИЙХ ҮҮ? 4 цагийн өмнө
ЛАВРОВ ХЯТАДАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫНХАА ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 4 цагийн өмнө
"UB FOOD FESTIVAL-2026" Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 4 цагийн өмнө
“МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ӨДӨРЛӨГ” 2 ДАХЬ УДААГАА ЛОНДОН ХОТНОО БОЛОВ 6 цагийн өмнө
5 ШАР, НАЙРАМДЛЫН ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ХИЙНЭ 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 6 цагийн өмнө
СОР17 АЖЛЫН ХҮРЭЭНД “ЦЭНХЭР БҮС”-ИЙН ТҮР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБО… 6 цагийн өмнө
AI ЧАТБОТУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ 50% АЛДААТАЙ 7 цагийн өмнө