Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ


Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв аймгийн Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийн ах дүү, … 14 цагийн өмнө
“Монгол-Хятадын Экспо”-гийн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэ… Өчигдөр
Монгол Улс болон НҮБ-ын ХХААБ хооронд хүлээн авагч улсын гэрээ байгуул… Өчигдөр
Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллэ… 2025/07/29
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат та… 2025/07/28
Монгол Улс, Тажикистан Улс хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажил… 2025/07/24
Түгжрэлд бухимдан, бүтээн байгуулалтад хардлага төрүүлсээр бид хаашаа … 2025/07/24
Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ 2025/07/10
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако на… 2025/07/08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музе… 2025/07/07
Үндэсний их баяр наадмын үеэр нийт 576 зөвшөөрөл олгоно 2025/07/01
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат … 2025/07/01
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөн… 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг… 2025/06/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/24
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэ… 2025/06/22
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай д… 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18