Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна

Admin
Өчигдөр

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтыг хийж байна. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас 7, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 6, нийслэлийн Байгаль орчны газраас 6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 5, нийт 24 албан хаагч багтаж байна. Өчигдрийн байдлаар нийт 24 албан хаагч таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Тодруулбал, Улсын онцгой комиссын 2025 оны Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2025 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ийнхүү үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зусландаа амьдарч байгаа айлууд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртг… Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүү… Өчигдөр
10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"… 2025/05/15
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын … 2025/05/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 2025/05/13
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад ор… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уу… 2025/05/09
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог х… 2025/05/07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/07
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 2025/05/02
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2025/04/29
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А… 2025/04/29
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үй… 2025/04/28
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025/04/24