Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хариуцах асуудлууд дунд шашны байгууллагууд багтдаг. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Ажлын алба сүүлийн жилүүдэд Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй хамтран нийгэмд тустай олон ажлыг хийсэн. Энэ удаа Баянзүрх дүүргийн Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байранд сэтгэл зүйчийн өрөөг бүрэн тохижуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн бол Хүүхэд түр хамгаалах байранд эмнэлгийн өрөөг тохижуулж байна.
Нийгэмд үйлчилж түүнийгээ баяр баясгалан, аз жаргал, амьдралаа болгосон хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний хийж гүйцэтгэсэн олон ажил ялангуяа хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадаж байгаа гэдгийг хэлье.
Цаашид ч олон төсөл, хөтөлбөр дээр хамтран үр дүнтэй ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.