Мал бордох технологи, махны экспортын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилготой “Технологийн 7 хоног” арга хэмжээ Дархан хотод үргэлжилж байна.

Энэхүү арга хэмжээнд МАА-н ЭЗЭН төслийн хүрээнд хэрэгжиж буй “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн дэд төслүүд оролцож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх үр дүнгээ сонирхогч талууд болон олон нийтэд танилцуулж байна. Тэдгээр нь мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуйн амжилтыг хангах үндэс болсон баталгаатай, чанартай тэжээл үйлдвэрлэх, тариалах, хураах, хадгалах технологийг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.

Түүнчлэн “Мал бордох технологийг нэвтрүүлж махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх”, “Махны экспортод чиглэсэн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”, “Махны экспорт ба малын эрүүл мэнд”, “Хамгаалалттай аж ахуйн хувилбарууд” зэрэг сэдвээр туршлага солилцох, хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаяр, МАА-н ЭЗЭН төслийн зохицуулагч Л.Баяртулга, Майнд Теч ХХК, Баян Эрдэс ХХК, Стандарт мах ХХК, Түмэн шувуут ХК-ийн төлөөлөл болон албаны хүмүүс оролцов.

Сайд Ж.Энхбаяр махны үхрийн салбарын хөгжлийг стратегийн чиглэлээр дэмжих шаардлагатайг онцолж, энэ салбар нь хөдөө аж ахуйн олон талт байдлыг хангах, хүнсний хангамжийг сайжруулах, экспортын шинэ боломжийг бүрдүүлэх, орон нутгийн амьжиргааг дээшлүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Үүний тулд хамгийн түрүүнд тэжээлийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх нь нэн чухал юм. Өндөр ургацтай, тэжээлийн таримлуудыг нутагшуулах, хадлан, дарш, ногоон тэжээл үйлдвэрлэлийн үндэс суурийг бий болгох хэрэгтэй.

Малын эрүүл мэндийн үйлчилгээ, мал эмнэлгийн салбарыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Үүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, вакцинжуулалт, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гарал үүслийг мөрдөн тогтоох, эрүүл мэндийн баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх нь гол чиглэл болж байгаа. Мөн төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Экспортын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргахын тулд боловсруулалт, хүйтэн сүлжээ, баталгаажуулалтын системд анхаарал хандуулах ёстойг нэмж хэллээ.

Салбарын шинэчлэл, үр ашгийг нэмэгдүүлэхэд инновацийн шийдлүүд онцгой үүрэгтэй. Үүлдэр угсаа сайжруулалт, хиймэл үржил, генетикийн дэвшилтэт арга зүйг нэвтрүүлэх, ухаалаг мал аж ахуйн менежмент, дижитал платформуудыг ашиглах, малын тэжээлийн үр ашиг, махны чанар, уур амьсгалд дасан зохицох зэрэг чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих, залуус, шинэ санаачлагчдыг энэ салбарт татан оролцуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртг… 2025/05/20
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүү… 2025/05/20
10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"… 2025/05/15
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын … 2025/05/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 2025/05/13
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад ор… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уу… 2025/05/09
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог х… 2025/05/07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/07
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 2025/05/02
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2025/04/29
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А… 2025/04/29
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үй… 2025/04/28
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025/04/24