Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.

2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ХЭДС/ жижиг зээл олгох үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зарим асуудлууд энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангахад нөлөөлж байна.      

ХЭДС-аас жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, банктай байгуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг  төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулахаар журамд заасан нь бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий яам зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах, төвлөрөл, шат дамжлагыг нэмэгдүүлж байжээ. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна. 

Мөн инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 1 минутын өмнө
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 8 минутын өмнө
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 16 минутын өмнө
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛҮҮД 19 минутын өмнө
ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭМЧ НАРЫН НЭМЭГДЭЛ ЦАЛИНГ ШИНЭ СУУРЬ ЦАЛИНГААС … 23 минутын өмнө
МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТ ОГЦОМ ӨСӨЖ, ГАДААД ХУДАЛДАА 7.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ … 27 минутын өмнө
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСЛӨӨ 30 минутын өмнө
ИРАН УЛС ГУРВАН ТЭНГИСИЙН УСНАА ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ А… 1 цагийн өмнө
ТУРКЭД 13 НАСТАЙ ХҮҮ СУРГУУЛЬДАА ГАЛТ ЗЭВСЭГ БАРИН ИРЖ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭ… 1 цагийн өмнө
ЕВРОПТ СУРАЛЦСАН АНХНЫ МОНГОЛ ЗАЛУУСЫН 300 ГАРУЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭЛЭЭ 3 цагийн өмнө
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖ, ДУРСГАЛТ ЭД ЗҮЙЛСИ… 3 цагийн өмнө
5250 ТОНН УЛААНБУУДАЙН ҮР ИМПОРТОЛЖ, ТАРИАЛАЛТАД БЭЛТГЭЖ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП, ПУТИН НАР НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ ХИЙХ ҮҮ? 4 цагийн өмнө
ЛАВРОВ ХЯТАДАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫНХАА ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 4 цагийн өмнө
"UB FOOD FESTIVAL-2026" Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 4 цагийн өмнө
“МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ӨДӨРЛӨГ” 2 ДАХЬ УДААГАА ЛОНДОН ХОТНОО БОЛОВ 6 цагийн өмнө
5 ШАР, НАЙРАМДЛЫН ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ХИЙНЭ 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 6 цагийн өмнө
СОР17 АЖЛЫН ХҮРЭЭНД “ЦЭНХЭР БҮС”-ИЙН ТҮР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБО… 6 цагийн өмнө
AI ЧАТБОТУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ 50% АЛДААТАЙ 6 цагийн өмнө