НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ


НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын айлчлал нутгийн өөрөө удирдах дээд байгууллага, Пусаны иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд үргэлжиллээ. Пусаны ИТХ-ын дарга Ahn Sung‑Min болон төлөөлөгч, Ажлын албаныхан манай айлчлалын баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, халуун дотно, ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Монголчууд ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэлцдэг. Хоёр хот хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, зорилгоо нэгтгэж, бодлогын түвшинд биенээ дэмжиж байж хөгжиж, харилцан ашигтай яриа хэлэлцээ, хөрөнгө оруулалт, түншлэл үүснэ. Бидний өнөөдрийн уулзалт, хэлэлцээ ирээдүйн 20-30 жилд ч үр дүнгээ өгсөн сайн хамтралын эхлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцоллоо. НИТХ-ын дарга А.Баяр хамтын ажиллагааны хүрээнд гурван саналыг албан ёсоор тавилаа. Тодруулбал, "Нэгдүгээрт, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтарч ажиллах, Хоёрдугаарт, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллах, Гуравдугаарт,  1000 эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллахыг хүсье" гэв.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтрах боломжтой хоёр чиглэл байгааг тодотголоо. Тухайлбал, Монголын аж ахуйн нэгж, байгууллага Пусанд, Пусаны аж ахуйн нэгж, ккомпани, хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод бизнес эрхлэх боломжийг олгож өгнө үү гэдгийг онцоллоо. Ийм орчин нөхцөл үүсвэл Улаанбаатар Пусан хооронд үндэстэн дамнасан корпорац байгуулах боломж үүснэ гэв.  Мөн аялал жуулчлалын салбарт хэрхэн хамтарч болох тухайгаа тодрууллаа.

А.Баяр “Пусан хотод олон улсын кино наадам, фестиваль, урлаг соёлын эвент арга хэмжээ зохион байгуулагддаг. Тиймээс Пусан-Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг тогтмолжуулах хүсэлтэй байна. Ийм эрэлт, жуулчдыг татах боломж бий. Жишээлбэл, алдарт “Backstreet boys”  хамтлаг Казахстанд тоглоход Монголоос маш олон жуулчин тэрхүү тоглолтыг зорьж очоод үзэж байна. Нөгөө талдаа манай улс өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай, цас мөсний орон болж хувирдаг, онцгой цаг агаартай. Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх таатай бүс нутаг. Миний хувьд Сөүл болон Пусан хотын хурлын дарга нарт онцгойлон энэ саналаа илэрхийлсэн. Өдгөө дахин илэрхийлье. Солонгос бол К-Поп урлагаар дамжуулан соёлын олон талт бодлого, арга хэмжээ, үйлчилгээгээ дэлхий нийтэд хүргэж байна. Бид ирэх жил анх удаа 10 мянган адууны баярыг зохион байгуулах гэж байна. Нэг, хоёрдугаар сар бол хасах хэмтэй хүйтнийг мэдрэх хамгийн боломжтой сар. Энэ үеэр ноён Ahn Sung‑Min та эрхэм төлөөлөгч, Ажлын албаныхан, урлаг соёлын одууд, онгоц дүүрэн жуулчдынхаа хамтаар манай хотод албан ёсны айлчлал хийхийг уръя” гэлээ. Пусаны ИТХ-ын дарга ноён Ahn Sung‑Min "Манай хоёр хот ах дүү мэт зэрэгцэн хөгжье. Бид та бүхний саналыг хүлээн авч, хамтран ажиллахдаа таатай байх болно. Монголд дахин уулзахын ерөөл тавья" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 9 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 10 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 10 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 10 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 10 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 10 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06