Н.УЧРАЛ: БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ ДАРААГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БАЙХ БОЛНО. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭРХИЙГ ХАНГАНА.


Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “MINING WEEK & MINEPRO 2025” арга хэмжээнд илтгэгчээр оролцлоо.

Тэргүүн шадар сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, өнгөрсөн 2 сарын хугацаанд хуулиас давсан журмуудыг халж, экспортын хяналт шалгалт дахь хүний оролцоог цахимжуулсан. Биржийн арилжааг дэмжих бодлого барьсан. Үр дүнд нь уул уурхайн экспорт нэмэгдэж нүүрс, төмөр, зэсийн арилжаа өссөнийг онцоллоо.

Харин одоо бизнесийн орчныг дэмжих дараагийн өөрчлөлтүүд хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд явагдахыг тодотгож “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль” өргөн барьж байгаагаа танилцууллаа. Ингэснээр хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн хориг хязгаарыг арилгана. Эдгээр хуулийн үзэл баримтлалын хүрээнд өмчийн халдашгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч гомдол гаргах, мэдээллээр хангагдах эрхээ баталгаажуулах зэрэг олон заалт тусгагдаж байгаа юм. Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг шинэчилснээр иргэдийн хүссэн зөвшөөрөл 30 хоногийн дотор шийдэгдэхээр тусгана. Мөн төрөөс олгодог зарим зөвшөөрөл мэргэжлийн холбоодод шилжих зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.

Өнгөрсөн 2 сарын хугацаанд нийтдээ 59 журмыг цуцалсан. Ингэснээр гаалийн хяналт дахь байцаагчаас хамаарсан 113 заалт цахимжиж тээвэр логистикийн удаашрал багассан, тээврийн жолооч уурхайгаас хил хүртэл 6 удаа зогсдог байсныг бууруулсан. Гаалийн байцаагчаас шууд хамаардаг байсан эрсдэлийн үнэлгээг гаалийн мэдээллийн санг үндэслэн ухаалаг гарцаар нэвтрүүлдэг болсон зэрэг өөрчлөлтийг уул уурхайн салбарынхан таатай хүлээж авч байна. Өөрчилсөн журам амьдрал дээр мөрдөгддөг байхын тулд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахаа Тэргүүн шадар сайд Н.Учрал мөн онцоллоо.

Түүнчлэн, илтгэлдээ ирэх жилийн төсвийн төсөөлөл, засгийн газрын тэргүүлэх чиглэл, хөгжлийн төслүүдийг ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлж байгааг зочдод танилцуулж хөрөнгө оруулагчдыг урилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРАН УЛС ГУРВАН ТЭНГИСИЙН УСНАА ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ А… 32 минутын өмнө
ТУРКЭД 13 НАСТАЙ ХҮҮ СУРГУУЛЬДАА ГАЛТ ЗЭВСЭГ БАРИН ИРЖ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭ… 42 минутын өмнө
ЕВРОПТ СУРАЛЦСАН АНХНЫ МОНГОЛ ЗАЛУУСЫН 300 ГАРУЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭЛЭЭ 2 цагийн өмнө
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖ, ДУРСГАЛТ ЭД ЗҮЙЛСИ… 2 цагийн өмнө
5250 ТОНН УЛААНБУУДАЙН ҮР ИМПОРТОЛЖ, ТАРИАЛАЛТАД БЭЛТГЭЖ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП, ПУТИН НАР НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ ХИЙХ ҮҮ? 3 цагийн өмнө
ЛАВРОВ ХЯТАДАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫНХАА ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 4 цагийн өмнө
"UB FOOD FESTIVAL-2026" Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 4 цагийн өмнө
“МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ӨДӨРЛӨГ” 2 ДАХЬ УДААГАА ЛОНДОН ХОТНОО БОЛОВ 5 цагийн өмнө
5 ШАР, НАЙРАМДЛЫН ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ХИЙНЭ 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 5 цагийн өмнө
СОР17 АЖЛЫН ХҮРЭЭНД “ЦЭНХЭР БҮС”-ИЙН ТҮР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБО… 5 цагийн өмнө
AI ЧАТБОТУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ 50% АЛДААТАЙ 6 цагийн өмнө
ТРАМП: ИРАНТАЙ ХИЙХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД СЭРГЭЭнэ Өчигдөр
СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ДАРААГИЙН ҮЕ ЭХЛЭХЭ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР С.АМАРСАЙХАН ЦЕГ-ЫН ДАРГЫГ СОЛИХ У… Өчигдөр
“ТҮҮХИЙГ ЗААХ УУ, ЦАГ ХУГАЦААГ ОЙЛГУУЛАХ УУ?” НЭРТЭЙ ТҮҮХИЙН БАГШ НАРЫ… Өчигдөр
БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ Өчигдөр
НАТО-ГИЙН ТОМООХОН ХОЁР ГИШҮҮН АНУ-Д ОРМУЗЫН ХООЛОЙГ ХААХАД НЬ ТУСЛАХА… Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ ХҮРТЭЛ НЬ ӨРГӨН … Өчигдөр