НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ


НИТХ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт хоёр сургууль, нэг цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран нийслэлийн тусгай хэрэгцээт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед хариу арга хэмжээг шуурхай авах, сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа талаар НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат онцоллоо.

Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэг гамшгаас хамгаалах мэдлэгийг сургуулийн онцлог, суралцагчдын хэрэгцээнд тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай галын сарай, гал унтраагуур, галын дохиоллын чанга яригч зэрэг нийт 6 төрлийн 213 ширхэг гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн гишүүн Б.Сэмжидмаа "Тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хангах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, мэдлэг ойлголтоор хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн хоёр сургууль, нэг цэцэрлэгт шаардлагатай гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгслийг гардуулан өгч байна. Цаашид нийслэлийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллана" хэмээн онцлов.

Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газраас анхан шатны багаж, хэрэгслийг хэрхэн ашиглах, болзошгүй гамшиг ослын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГ АГААРЫН МЭДЭЭНИЙ ЧАНАРТ АХИЦ ГАРЛАА Өчигдөр
БЯМБА НЯМ ГАРАГТ “ЭРҮҮЛ ОРЧИН - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО Өчигдөр
САУДЫН АРАБЫН ХУНТАЙЖ ИХ-7 ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗ… Өчигдөр
ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭР БОЛЛОО Өчигдөр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… Өчигдөр
ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ “ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” УЛААН КАРТ ӨРГӨЖ … Өчигдөр
ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧДЫН АМЬСГАЛЫН ТӨХӨӨРӨМЖ ЦЭНЭГЛЭХ ТУСГАЙ АВТОМАШИН… Өчигдөр
ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН 10 МЯНГАН МОРЬТНЫ ЖАГСААЛД “PHYSICAL ASIA” ШОУНЫ… Өчигдөр
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УВСАД НАЙМДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ БАЯР НААДАМ … Өчигдөр
ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ ЭХЛЭЖ ЭЗЭН БАГАНХНЫ ХОЖЛОО А… Өчигдөр
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛНА Өчигдөр
САНЗАЙН АВТО БОЛОН ЯВГАН ЗАМЫН ЗАСВАРЫГ НАЙМДУГААР САРЫН 15-НД ДУУСГАН… Өчигдөр
НИЙСЛЭЛД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ХУВААРИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/06/11
2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СУУДЛЫН ХУВААРЬ ГАРЛАА 2026/06/11
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 15, 19-НД ХУРАЛДАНА 2026/06/11
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГД… 2026/06/11
ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ ЭХ ОРОНД НЬ АВ… 2026/06/11
Н.УЧРАЛ: СҮҮЛИЙН 5 ЖИЛ ӨНДӨР ШИМТГЭЛ ТӨЛСӨН НЬ ИХ ТЭТГЭВЭР АВДАГ ТОГТО… 2026/06/11
СЭЛБЭ ГОЛЫН ТОХИЖИЛТЫГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮ… 2026/06/11
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… 2026/06/10