Өндөгний дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал суурилагджээ


ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр намрын ургац хураалт эхэлж буйтай холбогдуулан Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ намрын ургацын балансыг танилцуулан, мэдээлэл өгөв.

Монголчууд жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Монгол Улс 2020 оноос өмнө өндөгний есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан ч өндөгний нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг импортоор авдаг байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” үе шаттай хэрэгжиж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд шинэ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр Монгол Улсын нийт өндөгний хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангаж эхэлсэн нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй томоохон хөнгөлөлттэй зээлийн үр дүн гэдгийг тэд онцоллоо.

Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болд хэлэхдээ “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” маш сайн бодлогын хүрээнд аяны хүрээнд аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж шинэ тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Шинээр 20 гаруй шувууны аж ахуй эрхлэгч компаниуд нэмэгдсэн. Ингэснээр дотоодын өндөгний нийт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн. Цаашид монголчуудын өндөгний хэрэглээ 650 сая ширхэгт хүрэх тооцоо байгаа. Тэгвэл шувууны аж ахуй эрхлэгчдийн суурилагдсан хүчин чадлаараа бүрэн хангах боломжтой. Энэ жилийн хувьд шувууны аж ахуй эрхлэгчид 60 мянган тонн улаан буудай худалдаж авах тооцоололтой байна” гэсэн юм.

Өндөгний үйлдвэрлэл дотоодод хөгжсөнөөр 100 орчим тэрбум төгрөгийн гадаад валютын урсгал Монгол Улсад үлдэж, эдийн засагт өгөөжөө өгч байгааг холбооны төлөөлөгчид онцоллоо. Тэдний мэдээлснээр ирэх хоёр жилийн хугацаанд гурван сая шувуутай болж, дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангаж, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн кластер бизнес хөгжүүлэх боломж бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр: “Монгол Улс зөвхөн улаанбуудай, гурил бус өндөг, мах, сүү зэрэг хүнсний 19 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж чаддаг болох ёстой. Энэ бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы үндсэн зорилт. Өнөөдрийн байдлаар өндөгний салбарт гарсан ахиц бол зөв бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэгчдийн хичээл зүтгэлийн тод жишээ юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 16 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 20 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 20 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 21 цагийн өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 21 цагийн өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 21 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 21 цагийн өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 22 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 22 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 23 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 23 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… Өчигдөр
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… Өчигдөр
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… Өчигдөр
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА Өчигдөр
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр