Ч.ХИШИГДАЛАЙ: "АИ-95 ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХ САНАЛ ИРҮҮЛСЭН"

Admin
1 цагийн өмнө

Шатахууны үнийн асуудалтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр цаг үеийн мэдээлэл өглөө.

Ч. Хишигдалай: "Сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Сар бүрийн 25-ны өдөр манай гол нийлүүлэгч болох ОХУ-аас үнэ ирдэг. Ийнхүү санал болгосон үнэ ирсний дараа хуралддаг. Бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдан авдаг. АИ-92 шатахууныг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Харин бусад бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлийн үнээр худалдан авч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Бид газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр нөөцөлдөг. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай байна. Үүнд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн агуулах барих ажлыг эрчимжүүлж байна” гэв.

Үнийн зөвлөл 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдахаар төлөвлөж байна. Тэгвэл шатахуун экспортлогч компани, аж ахуйн нэгжүүд үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг бага хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаа гэнэ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс дунджаар 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн. Гаалийн албан татварыг 5 хувь хүртэл зохицуулах боломжийг Засгийн газрын холбогдох тогтоолд тусгасан ч бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60–70 хувь өссөнийг тэмдэглэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны нөөцийн хувьд АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна
.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ АЖЛЫН ХЭСЭГ 120 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР БАРАГДУУЛ… 1 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ, ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН ИРГЭНД ТОРГ… 1 цагийн өмнө
Ч.ХИШИГДАЛАЙ: "АИ-95 ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХ САНАЛ ИРҮҮЛСЭН" 1 цагийн өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙ ХЭНД НЭЭЛТТЭЙ БАЙГАА ВЭ? 2 цагийн өмнө
НҮХЭНД УНАСАН 227 КГ ЖИНТЭЙ ХҮНИЙГ ТАТАЖ ГАРГАХЫН ТУЛД 40 АВРАГЧ АЖИЛЛ… 2 цагийн өмнө
THE WASHINGTON POST: УНГАР УЛС КРЕМЛЬД НУУЦ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСАН УУ? 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
ИРАНЫ ИРГЭД ЭРЧИМ ХҮЧ ТАСАЛДАХААС ЭМЭЭЖ БАЙНА 3 цагийн өмнө
АНУ, ИРАНЫ ТАЛААС ОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХИЙГ ШААРДЛАА 3 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ҮЕ СОЛИХ БОЛОН ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ХИ… 3 цагийн өмнө
СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРИЙН УРСАЦЫГ ХУРИМТЛУУЛАХ УСАН САН БАРЬЖ БАЙНА 4 цагийн өмнө
КУБА УЛСЫН 10 САЯ ИРГЭН ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА 4 цагийн өмнө
КАТАРТ ЦЭРГИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ 4 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 34 ХУВЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА 5 цагийн өмнө
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР ИХЭНХ НУТГААР ТОГТУУН БАЙНА 5 цагийн өмнө
ШИНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОХ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 5 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫН… 6 цагийн өмнө
“АЛЬФАМЕДИКАЛ“ ХХК, “СОД ТОПАЗ“ ХХК-ИУД ХӨСҮТ- Д ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ 2026/03/20
АНУ, ЯПОН УЛСУУД ДЭЛХИЙН ЭНХТАЙВАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТАРНА 2026/03/20
СОРОНЗОН ШУУРГА ДЭГДЭЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/03/20