“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

Admin
1 цагийн өмнө

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амрах, хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, 2026 оны  IV улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралд зуслангуудын үйл ажиллагааг онцгой анхаарч, Монголын хүүхдийн зуслангуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг үүрэг болгосон.  Хүүхдийн зуслангийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлэх, зусланд хэрэгжүүлэх хөгжил, төлөвшлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны жишиг хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, зуслангийн дэд бүтэц, орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах зэрэг бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 55 зуслан бүртгэлтэй ч 71 нь үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 59.7 мянган хүүхэд хамрагдсан нь нийт хүүхдийн 10 хувийг эзэлж байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 1 цагийн өмнө
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 1 цагийн өмнө
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2 цагийн өмнө
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2 цагийн өмнө
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2 цагийн өмнө
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2 цагийн өмнө
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… Өчигдөр
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… Өчигдөр
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ Өчигдөр
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … Өчигдөр
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… Өчигдөр
ОРХОН АЙМАГ ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧ, ТЭДНИЙГ БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ … Өчигдөр
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ҮЗЭСГЭЛЭНГ ЭНЭ САРЫН 8-НД НЭЭНЭ Өчигдөр
ВЬЕТНАМ УЛСЫН ЦАГДААГИЙН МОРЬТ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД … 2026/07/06
1024 БӨХИЙН БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 2026/07/06
"PLAYTIME"-ИЙН ҮЕЭР 18 ШИРХЭГ ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЭД ЗҮЙЛ ХУРААЖЭЭ 2026/07/06
КАЗАХСТАН УЛСААР ЗОРЧИХОД 10.000 (АРВАН МЯНГАН) АМ.ДОЛЛАР БУЮУ ТҮҮНЭЭС… 2026/07/06
АВСТРАЛИЙН ЭРЭГ РҮҮ ШИДЭГДСЭН НУУЦЛАГ БӨМБӨЛГҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/06
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХЛЫГ ДӨРӨВ ДЭХ У… 2026/07/06