"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

“Netflix” стриминг платформ 2030 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Испани Улсад шууд дамжуулах эрхийг авчээ. Ингэснээр тус компани Испанид эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн томоохон олон улсын тэмцээнийг анх удаа дамжуулах гэж байна.

“Netflix”-ийн авсан эрх нь ДАШТ-ий нийт 104 тоглолтыг хамрах бөгөөд санхүүгийн нөхцөлийг талууд одоогоор зарлаагүй байна. Хэлэлцээрийн хүрээнд Испанид тоглолт явагдах өдөр бүр дор хаяж нэг тоглолтыг үнэгүй үзүүлэх аж. 2030 оны ДАШТ-ийг Испани, Португал, Марокко хамтран зохион байгуулах бол тэмцээний 100 жилийн ойг тохиолдуулан Уругвай, Аргентин, Парагвайд мөн ойн хүрээний нээлтийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Netflix спортын шууд дамжуулалтын зах зээлд байр сууриа тэлж байгаа бөгөөд тус компани 2027 онд Бразилд, 2031 онд АНУ болон Канадад болох эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий дамжуулах эрхийг мөн эзэмшиж байна.

Эх сурвалж: Reuters

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 47 минутын өмнө
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ 49 минутын өмнө
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… 1 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… 2 цагийн өмнө
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА 20 цагийн өмнө
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ 21 цагийн өмнө
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ 22 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… Өчигдөр
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… Өчигдөр
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… Өчигдөр
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ Өчигдөр
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ Өчигдөр
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО Өчигдөр