АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 22 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тус станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд төрөөс станцын дэд бүтэц болох шугам сүлжээнд 80 орчим тэрбум төгрөг, хувийн хэвшлээс станцын бүтээн байгуулалтад 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Ингэснээр төслийн нийт өртөг 230 орчим тэрбум төгрөг болох аж. Шинэ станц ашиглалтад орсноор жилд дунджаар 138.6 сая кВт.ц цахилгаан, 67,130 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Улмаар айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад байгууллагыг цахилгаан, дулаанаар найдвартай хангахад хувь нэмэр оруулах юм. Мөн станцын үйл ажиллагаатай холбоотойгоор инженер, техникийн чиглэлээр 90 байнгын ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ.Цэцэрлэг хотын эрчим хүчний найдвартай хангамжийг нэмэгдүүлэх нь орон сууцжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм. Төслийг “Эй Пи Пи Энержи” ХХК, “Энержи Девелопмент” ХХК болон хөрөнгө оруулагчид хамтран хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ИТХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… 2 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… 2 цагийн өмнө
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА 21 цагийн өмнө
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ 22 цагийн өмнө
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ 23 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… Өчигдөр
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… Өчигдөр
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… Өчигдөр
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ Өчигдөр
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ Өчигдөр
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО Өчигдөр