ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Тавантолгой Түлш компани “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хагас коксон түлшний татан авалтаа эхэллээ. 2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирээд байна. Эхний 50 вагон хагас коксон түлшийг Тавантолгой Түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн. Дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд орж ирээд буй. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн онд 30 орчим хувиар буурсан дүгнэлтийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… 2 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… 2 цагийн өмнө
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА 21 цагийн өмнө
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ 22 цагийн өмнө
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ 23 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… Өчигдөр
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… Өчигдөр
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… Өчигдөр
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ Өчигдөр
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ Өчигдөр
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО Өчигдөр