Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч нар жирэмсэн эмэгтэйн давсаг руу шигдэж, цоолсон чулуужсан ерөндөг буюу спиралийг авах мэс заслыг амжилттай хийжээ.Орон нутагт төдийлөн хийгдээд байдаггүй ховор төрлийн мэс ажилбарыг зургаан сартай жирэмсэн эхэд хийсэн бөгөөд ерөндөгийг шээсний сүвээр дамжуулан гаргасан байна. 25 настай жирэмсэн эмэгтэйн хувьд биеийн байдал хэвийн байна. Тус мэс ажилбарыг Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Мэндбаяр, Д.Мөнхбат, Д.Алтангэрэл нар удирдан зохион байгуулжээ.