Иргэний үнэмлэхний хугацаа нь дуусаагүй иргэд шинэ загварын үнэмлэх заавал авах шаардлагагүй


Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Тус хууль батлагдсанаар:

  • хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах,
  • иргэний регистрийн дугаар,
  • байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлээд байгаа билээ. 

Тэгвэл иргэн бүр шинэ загварыг заавал авах шаардлагагүй талаар албаны хүн хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. Тодруулбал, “Иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загвараар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно. Ямар тохиолдолд шинэ загвараар олгогдох вэ гэхээр 16 насанд хүрээд шинээр захиалах, эсвэл 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед шинэ загварын иргэний үнэмлэх олгогдоно. Үнэ өөрчлөгдөөгүй” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилл… 2025/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 2025/06/17
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын… 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томи… 2025/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн б… 2025/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” … 2025/06/04
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг … 2025/06/04
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагаан… 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/06/02
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд Боллоо 2025/06/01
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 ца… 2025/05/30
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд н… 16 цагийн өмнө
Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлт… 16 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 17 цагийн өмнө
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлж… 17 цагийн өмнө
Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа Өчигдөр
Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх… Өчигдөр
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зо… 2025/05/26