Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

Admin
Өчигдөр

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тойргоо сольж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших болжээ. Тэрээр 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөж, Орхон аймгаас сонгогдсон юм.

Тэрээр өчигдөр болсон, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө “Намаас намайг хаана нэр дэвш гэнэ, би тэнд ялах үүрэгтэй. АН ялахгүй бол Монгол Улс дахин дөрвөн жилээр ухарна. Манай намын гишүүд надад та жагсаалтад багтаж, тойрогт нэр дэвшсэн гишүүдээ дэмжин ажиллах нь зөв гэсэн. Гэхдээ нам яаж шийднэ, би тэр дагуу ажиллана. Би Хөгжлийн банкны шүүх хуралд хоёр сарын турш суусан. Шүүхээс намайг гм буруугүй гэж үзсэн тул надад авлига, албан тушаалын хэрэг байхгүй. Миний амьдралын эцсийн зорилго УИХ-ын гишүүн болох биш юм. Улс орон хүнд байдалд байгаа тул нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.

Тэрээр өмнө нь хоёр ч удаа СХД-ээс нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас өрсөлдөх нэр дэвшигчид

  1. Норов Алтанхуяг
  2. Жадамба Отгонбаяр
  3. Нэмэхбаяр Амаржин
  4. Цоггэрэл Уянга
  5. Пүрэвдорж Галиндэв

Норовын АЛТАНХУЯГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль 1981 онд Монгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр АЖИЛЛАСАН БАЙДАЛ 1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш 1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга 1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал 1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга 1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга 2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд 2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх 2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд 2008-2014 онд Ардчилсан намын дарга 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн 2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх 2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртг… 2025/05/20
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүү… 2025/05/20
10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"… 2025/05/15
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын … 2025/05/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 2025/05/13
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад ор… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уу… 2025/05/09
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог х… 2025/05/07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/07
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 2025/05/02
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2025/04/29
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А… 2025/04/29
Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үй… 2025/04/28
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025/04/24