"Бүтээмж ба шийдэл" мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнийг зохион байгууллаа


НЗДТГ-аас Монгол улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд “Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа. 

Тус мэтгэлцээний тэмцээнийг 2021 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ удаагийн тэмцээн нь төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг түлхүү санал болгосноороо онцлог юм. Тэмцээнд оролцсоноор албан хаагчид мэтгэлцэх урлагт суралцахаас гадна аливаа асуудлыг олон талаас нь харах, багаар ажиллах, өөрсдийн бодлоо зөв цэгтэй итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх чухал ур чадварыг түргэн хугацаанд эзэмшдэгээрээ ач холбогдолтой. 

Тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас 13 баг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас 5 баг оролцов. Тэмцээн нээлттэй зарласан 16 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө тоглолтуудаар үргэлжилсэн ба багууд оюун ухаан, ур чадвараа уралдуулан мэтгэлцэж, сонирхолтой тоглолтуудыг гаргаж байв.

“Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнд тэргүүн байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дэд байрыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, гутгаар байранд нийслэлийн Өмчийн харилцааны газрын баг тус тус шалгарав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨС ӨНӨӨДРИЙН ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ БУС ӨРМИЙГ … 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДЕР СТУББ АЛБАН… 10 цагийн өмнө
III ЧАРЛЬЗ ХААН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛЧУУДАД САЙН СА… 10 цагийн өмнө
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 11 цагийн өмнө
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… Өчигдөр
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… Өчигдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … Өчигдөр
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… Өчигдөр
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… Өчигдөр
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… Өчигдөр
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 2026/10/22
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 2026/10/22
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 2026/10/22
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 2026/10/22
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 2026/10/22
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 2026/10/21