18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Admin
55 минутын өмнө

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 22-нд болж, Монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүдийг тодрууллаа. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, үндэсний кино уран бүтээлчид болон кино салбарын хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотыг урлаг, соёлын бүтээлч орон зай болгон олон улсад таниулах зорилготой юм. Мөн нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт кино урлагийн үр нөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Энэ жилийн Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирүүлснээс “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Нийгмийн дайсан”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд” зэрэг бүтээлийг “Монгол кино хөтөлбөр”-т шалгаруулан үзэгчдэд толилуулсан юм. Наадмын хүрээнд бүтээлүүдийг зургаан төрлөөр үнэлж, шилдэг кино болон уран бүтээлчдийг тодрууллаа. “Шилдэг кино” төрөлд “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Зуд”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд”, “Нийгмийн дайсан” зэрэг бүтээл нэр дэвшсэн байна.

6adac42a22dfb32b15f75973.jpg

ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД

Шилдэг кино: Цагаан хадны өнгө

Шилдэг найруулагч: “Ханын зураач” киноны найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж

Шилдэг зохиол: “Нийгмийн дайсан” киноны зохиолч Баянжаргалын Гарамханд

Шилдэг зураглаач: “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Чойжоованчигийн Хоролдорж

Шилдэг зураач: “Ханын зураач” киноны зураач Баяраагийн Тэгшсүрэн

Шилдэг хөгжмийн зохиолч: “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийн зохиолч Гаэл Ракотондрабе

6adac93622dfb32b15f7597b.jpg

6adac94e22dfb32b15f7597e.jpg

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг олон нийтэд таниулах, үндэсний кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн кино урлагийн чиг хандлага, шинэ бүтээлүүдтэй монгол үзэгчдийг танилцуулах чухал арга хэмжээ юм. Хангарди шагнал нь Монголын кино урлагийн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээг үнэлж, үндэсний кино үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.

6adac94722dfb32b15f7597d.jpg

6adaca5822dfb32b15f75985.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 55 минутын өмнө
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 1 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 1 цагийн өмнө
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 1 цагийн өмнө
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 2 цагийн өмнө
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 2 цагийн өмнө
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 2 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 22 цагийн өмнө
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 22 цагийн өмнө
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 23 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 23 цагийн өмнө
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ Өчигдөр
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… Өчигдөр
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… Өчигдөр
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/10/21