ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО АШИГЛУУЛНА

Admin
48 минутын өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК нь эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг дэмжих зорилгоор өөрийн эзэмшлийн 300 ширхэг хагас вагоныг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ашиглуулахаар болжээ. Мөн Багахангай–Хөшигийн хөндий–Толгойт чиглэлийн төмөр замаар орон нутгийн эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулахаар болсон байна.

 Эдгээр шийдвэр нь өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулж, иргэдийг дулаан цахилгаанаар тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

 Зам, тээврийн сайдын 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2026-2027 оны эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд шаардлагатай 1712 ширхэг хагас вагоныг шийдвэрлэх, өвлийн ид ачааллын үед эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах, хагас вагоны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж. Иймээс Төмөр замын газар зохион байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.

Төмөр замын байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, хотын иргэдийн ая тухтай, дулаан өвөлжих нөхцөлийг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 14 минутын өмнө
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 39 минутын өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 48 минутын өмнө
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 1 цагийн өмнө
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 1 цагийн өмнө
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 1 цагийн өмнө
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 1 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 21 цагийн өмнө
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 21 цагийн өмнө
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 22 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 23 цагийн өмнө
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 23 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 23 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… Өчигдөр
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… Өчигдөр
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр