ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРААЛХЛАА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй айлчлал Дрезден хотноо үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.

Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо. 

Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 13 минутын өмнө
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 38 минутын өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 46 минутын өмнө
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 1 цагийн өмнө
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 1 цагийн өмнө
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 1 цагийн өмнө
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 1 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 21 цагийн өмнө
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 21 цагийн өмнө
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 22 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 23 цагийн өмнө
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 23 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 23 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… Өчигдөр
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… Өчигдөр
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр