БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.
Тодруулбал, хичээлийн жил гурван улиралтай байна. Сурагчдын нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. Улмаар нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ.